images

ПЕТЕРБУРГИЙН ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН XXVI ЧУУЛГА УЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Мэдээ

2023-06-17

184

Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2023 оны 6 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Петербургийн Олон улсын эдийн засгийн XXVI чуулга уулзалтад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй монголын төлөөлөгчдийг дагалдан оролцов.
Энэ хүрээнд монголын төлөөлөгчид ОХУ-ын Сангийн сайд А.Г.Силуанов, Эрчим хүчний сайд Н.Г.Шульгинов, “НК “Роснефть” НХН-ийн Ерөнхий захирал И.И.Сечин,
ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажлыг судлах хамтарсан ажлын хэсгийн оросын талын дарга "Газпром" НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов, “Газпромбанкны” ТУЗ-ийн орлогч дарга А.П.Белоус, “Интер РАО-Экспорт” ХХК-ийн Ерөнхий захирал М.Е.Сергеев нартай  тус тус уулзалт хийж, хоёр улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.

Мөн монголын төлөөлөгчид чуулга уулзалтын Нэгдсэн хуралдаан болон Эрчим хүчний салбар хуралдаанд тус тус оролцсон байна.