“БОЛЬШАЯ АЗИЯ” СУВГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ А.А.ЛЕБЕДЕВТЭЙ УУЛЗАВ
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын телевизийн “Большая Азия” сувгийн ерөнхий захирал А.А.Лебедевийг Элчин сайдын яамны төв байранд 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзав.
А.А.Лебедев уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатарыг ОХУ-д саяхан айлчлах үеэр цацсан "Орос-Монгол:Түншлэлийн стратеги" нэртэй баримтат нэвтрүүлгээ танилцуулж, дээрх айлчлалын үеэр Монголын сэтгүүлчдийн өргөн төлөөлөл “Большая Азия” сувгийн үйл ажиллагаатай танилцсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Орос, Монголын харилцаа, хамтын ажиллагааны тухай эерэг мэдээлэл түгээхэд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид бүтээлчээр хамтран ажиллахын чухлыг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр сансарт зураг авалтыг нь хийсэн Оросын уран сайхны "Вызов" уран сайхны киног монголын үзэгчдэд толилуулах, ОХУ-аас Монгол Улсын нутгаар дамжуулан БНХАУ руу тавихаар төлөвлөж байгаа байгалийн хийн хоолойн төслийн явц, хэтийн төлвийн талаар сурвалжлага хийх Монголын сэтгүүлчдийн аяллыг ОХУ-д зохион байгуулах бодолтой байгаагаа Элчин сайдад танилцуулсныг Элчин сайд дэмжиж, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.