images

АНУ-ЫН ТУСГААР ТОГТНОЛЫН БАЯРТ ОРОЛЦСОН ТУХАЙ

Мэдээ

2023-07-04

192

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин 07 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулагдсан Америкийн Тусгаар тогтнолын баярын өдрийн хүлээн авалтад уригдан оролцож, АНУ-аас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Линн Трэйси-тэй уулзав.

Элчин сайд Линн Трэйси баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Элчин сайд Ө.Энхтүвшинд талархал илэрхийлж, хоёр орны харилцаа хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглэв.