images

ИРГЭД, ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

Мэдээ

2023-08-31

406

          

2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан ОХУ-ын их, дээд сургуульд суралцахаар ирж буй иргэд, оюутнууд, мөн түүнчлэн ОХУ-д түр болон байнга оршин сууж буй иргэд, суралцаж байгаа оюутан Та бүхэнд дараах мэдээлэл, зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

1. ОХУ-д зорчиж явахдаа ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай холбогдуулан Та бүхэн хувийн аюулгүй байдлаа хангах, эрүүл мэндээ хамгаалах үүднээс сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.  

2.ОХУ-ын хилээр нэвтрэхэд бичүүлж олгодог цагаачлалын картыг (миграционная карта) хаяж үрэгдүүлэхгүй байх.

3.ОХУ-ын “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-д зааснаар тус улсад 90 хоногоос дээш хугацаанд оршин суух гадаадын иргэд бүртгэл хийлгэж, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах, улмаар хурууны хээ, гэрэл зургаа авхуулж  бүртгүүлэх үүрэгтэйг анхаарч, цаг хугацаанд нь зохих журмын дагуу гүйцэтгэх.

Бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд ОХУ-ын нутаг дэвсгэрт оршин суух боломжгүй болж, виз, бүртгэл зэрэг сунгагдахгүй тул Та бүхнийг, ялангуяа оюутан залуучуудыг хуульд заасан хугацаанд бүртгэлд хамрагдахыг зөвлөж байна.

4.ОХУ-д шинээр суралцах болон үргэлжлүүлэн суралцах гэж байгаа оюутнууд тухайн сургуулиас тогтоосон дүрэм, журам (“Сургуулийн дотоод журам”, “Дотуур байрны журам” болон бусад шаардлага) -ыг чанд мөрдөн хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарна уу.

Эдгээр зүйлсийг сайтар судлан үзэж, хэрэв Танд энэ талаар мэдээлэл, ойлголт хомс байгаа бол тухайн сургууль, байгууллагынхаа холбогдох нэгж, ажилтнуудад нэн даруй хандаж мэдээлэл, зааварчилгаа авахыг зөвлөж байна.

Мөн түүнчлэн шаардлагатай тохиолдолд тус ЭСЯ, ЭСЯ-ны Консулын хэлтэст хандаж холбоо барина уу:

  • Элчин сайдын яам      +7(495)690-67-92

 

  • Консулын хэлтэс          +7(499)241-15-48