images

«ХӨЛ БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН» ЗОХИОН БАЙГУУЛАВ

Мэдээ

2023-10-23

202

ОХУ дахь Монгол Оюутны Холбооноос тус улсад суралцаж буй нийт монгол оюутнуудын дунд «Хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн»-ийг анх удаа зохион байгуулав.

ОХУ-д сурч боловсрохын зэрэгцээ спортоор тогтмол хичээллэж, эрүүл амьдралын хэв маягийг эрхэм болгож буй энэхүү тэмцээн 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Москва хотноо зохион байгуулагдсан бөгөөд тус спортын арга хэмжээнд эрэгтэй 10, эмэгтэй 6 багийн нийт 100 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдээс ОХУ-ын ДХЯ-ны Москвагийн их сургуулийн 5 дугаар дамжааны сонсогч, тус сургуулийн Үндэсний группын ахлагч,  цагдаагийн ахлагч З.Сумъяабазар ахлагчтай  баг, эмэгтэйчүүдээс мөн сургуулийн 4 дүгээр дамжааны суралцагч, цагдаагийн дэд ахлагч Э.Байгаль ахлагчтай баг тус тус  тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эздээр тодорсон байна.

Тэмцээний эхний 3 байрт шалгарсан багийн тамирчдыг ОХУ дахь Монгол Оюутны Холбооноос өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулжээ.