images

ОХУ-Д СУРАЛЦАГЧ МОНГОЛ ОЮУТНУУДЫН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛОВ

Мэдээ

2023-11-06

252

Москва хотноо 2023 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдах ОХУ-д суралцагч Монгол Оюутнуудын чуулга уулзалтыг угтаж, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам ОХУ дахь Монгол оюутны холбоотой хамтран ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцагч оюутан, залуучуудын дунд явагддаг волейболын аварга шалгаруулах тэмцээнийг Москва хотын Москвагийн Барилгын их сургуулийн спортын цогцолборт 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгууллаа.

Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Ловууигнэн тамирчдад спортын талбарт хурд хүчээ уралдуулан оролцохын зэрэгцээ сурч мэдсэн зүйлээ бие биетэйгээ хуваалцаж, Монгол Улсад хэрэгтэй боловсон хүчин болох зорилгодоо тууштай байхыг уриалан, амжилт хүсэж, тэмцээнийг нээв.

Волейболын тэмцээнд эрэгтэй, эмэгтэй багуудын тэргүүн байрыг Москва хотын Тээврийн их сургуулийн “МИИТ” баг эзэлж цом, алтан медаль, Москва хотын оюутнуудын “Мөнхтэнгэр”-ийн эрэгтэй, эмэгтэй багууд хоёрдугаар байр мөнгөн медаль, гуравдугаар байрт Кутафины нэрэмжит Москвагийн хуулийн их сургуулийн эмэгтэй, Москвагийн нисэхийн дээд сургуулийн "МАИ" эрэгтэй багууд шалгарч хүрэл медалийн эзэн боллоо.