images

ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН МОСКВА ДАХЬ ТАЙВАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА ВАН КАЙ Ю-ТАЙ УУЛЗАВ

Мэдээ

2023-12-06

214

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ө.Энхтүвшин Москва дахь Тайванийн төлөөлөгчийн газрын орлогч дарга Ван Кай Ю-г 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзав. 

Уулзалтын үеэр Элчин сайд Ө.Энхтүвшин Монгол Улсад суух Тайванийн төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилогдсон Ван Кай Ю-д ажлын амжилт хүсч, Монгол улс, Тайвань хоёр орны харилцаа, олон талт хамтын ажиллагаа эрүүл мэнд, мэдээллийн технологи, боловсрол, шинжлэх ухаан, түүх судалгааны салбарт хамтран ажиллаж найрсаг харилцааг өргөжүүлж ирсэн талаар мэдээлэл өгөв. Мөн тэрээр Монгол Улс Тайваньтай шинжлэх ухаан, технологийн салбарт ялангуяа, хамтарсан судалгааны төслүүдийг хэрэгжүүлэх, Тайванийн Үндэсний хааны ордон музейд судлаачдаараа судалгаа хийлгэж, судалгааны үр дүнг хэвлэмэлээр буулгаж харилцан солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах талаар ярилцлаа.

Ван Кай Ю, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ө.Энхтүвшинг хүлээн авч уулзсанд талархал дэвшүүлж, Монгол-Тайванийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Элчин сайд Ө.Энхтүвшинтэй хамтран ажиллахдаа баяртай буйгаа тэмдэглэв.