images

ОХУ-ЫН САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТОД СУРАЛЦДАГ МОНГОЛ ОЮУТНУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

Мэдээ

2024-01-30

183

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны атташе О.Чинбаяр, Батлан хамгаалахын атташегийн туслах Д.Бат-Өлзий нар 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Санкт-Петербург хот дахь Монгол Улсын Өргөмжит консулын байранд ОХУ-ын Санкт-Петербург хотод суралцдаг Монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг хийв.

​ОХУ-ын Санкт-Петербург хотод Монгол Улсаас нийт 300 гаруй оюутнууд суралцаж байна. Уулзалтын үеэр дипломатууд оюутнуудад хандан суралцах хугацаандаа ОХУ-ын холбогдох хууль, тогтоомж, ялангуяа хил нэвтэрсний дараа бүртгэлд орохтой холбоотой мөн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах, сургалтын визээ цаг тухайд нь сунгах тухай дүрэм, журмыг чанд биелүүлэх талаар зөвлөмж өгч, тэдэнд тулгамдаж буй зарим хүндрэл, бэрхшээлийн талаар нээлттэй ярилцаж, санал хүсэлтийг нь сонсов. Оюутнууд ОХУ дахь Монгол судлалын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын тухай мэдээлэл авч, сонирхсон сэдвүүдээр нээлттэй хэлэлцүүлэг хийв.