images

ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ОРЛОГЧ САЙД А.Ю.РУДЕНКО ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ЗОЧЛОВ

Мэдээ

2024-03-01

266

ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденко Элчин сайд Ө.Энхтүвшингийн урилгаар 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны төв байранд зочиллоо.

Элчин сайд, Орлогч сайд нар Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой тохиож буй энэ онд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал зохион байгуулах, хоёр тал харилцан тохирсны дагуу ойрын үед хэрэгжүүлэхээр зэхэж байгаа бусад уулзалт, тодорхой арга хэмжээнүүдийг хэзээ, хэрхэн зохион байгуулах талаар санал, байр сууриа илэрхийлж, Монгол Улс, Оросын Холбооны Улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататган бэхжүүлэхийн тулд өөрсдийн зүгээс илүү анхаарч хэрэгжилтэд нь дөхөм үзүүлж болохуйц тодорхой төсөл хөтөлбөрүүд, ажил арга хэмжээнд анхаарал хандуулж, илэн далангүй ярилцлаа.

Уулзалтад ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын болон тус газрын Монголын хэлтсийн удирдлагууд, Монгол Улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөхүүд болон зарим дипломат ажилтан оролцлоо.