images

ОХУ-ЫН МОСКВА ХОТОД СУРЧ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭД ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

Мэдээ

2024-03-23

239

ОХУ-ын Москва хотын “Crocus City Hall” концертын цогцолборт 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн орой зэвсэглэсэн этгээдүүд гал нээсний улмаас олон хүний амь нас эрсдэж, ноцтой нөхцөл байдал үүссэн тул онцын шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байх, ойрын өдрүүдэд олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байх, өндөр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Москва хотын захирагч Сергей Собянин энэхүү халдлагатай холбоотойгоор энэ сарын 23, 24-ний амралтын өдрүүдэд олон нийтийг хамарсан спорт, урлаг, соёлын бүхий л арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасан болно.

Шаардлагатай тохиолдолд тус ЭСЯ-ны +7 (495) 690-67-92 утсаар хандана уу.