images

Цахим уулзалтад оролцов

Мэдээ

2024-04-13

297

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин ДТГ-ууд, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл болон хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын холбоод, ТББ-уудын төлөөлтэй 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хийсэн цахим уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөл, Орос дахь Монголын Оюутны Холбооны дарга Б.Анужин, Холбооны гишүүн оюутан Б.Тэмүүлэн нар оролцов.

Цахим уулзалтын хүрээнд гадаадад буй монгол иргэдтэй холбоотойгоор үйл ажиллагаа явуулж буй ТББ болон холбоодын зарим төлөөлөгчид мэдээлэл хийж, үйл ажиллагааны туршлагаасаа хуваалцсан бөгөөд энэ үеэр тэдний зүгээс мөн тавьсан асуулт, санал хүсэлтэд ГХЯ-ны удирдлага, холбогдох газруудын захирал нар хариулт өгч, санал солилцов.

Арга хэмжээний үеэр ОХУ дахь Монгол Оюутны Холбооны дарга Б.Анужин мөн мэдээлэл хийж, 2023 оны 11 дүгээр сард Орост суралцаж буй Монгол оюутны чуулга уулзалтыг Москва хотноо ЭСЯ-ныхаа дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулсан, мөн ЭСЯ-ны дэргэдэх “Оюутан Хөгжлийн төв” болон “Номын сан”-гийн үйл ажиллагааны талаар мэдээлэв.