ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИАР САНАЛ ӨГӨХ ТУХАЙ
Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны 05 дугаар сарын 06-наас 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай. Үүнд:
- https://election.burtgel.gov.mn/request хаягаар орон шууд;
- https://election.burtgel.gov.mn/request хаягаас бүртгэлийн маягт татан авч бөглөн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг [email protected] цахим шуудангаар ирүүлэх;
-
- ЭСЯ-ны Консулын хэлтэс (121099 Москва хот, Спасопесковский пер., 7/1)-т биечлэн ирж, бүртгүүлэх зэрэг болно.
-
Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч Та 2024 оны 06 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /суугаа орны цагаар/ саналаа Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс (121099 Москва хот, Спасопесковский пер., 7/1)-т байрлах УИХ-ын 2024 оны сонгуулийн санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн ирж саналаа өгнө.
Монгол Улсын иргэн Таныг Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна.
МОНГОЛ УЛСААС ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН МОСКВА ХОТОД ИРГЭДИЙН САНАЛ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС
Утас: +7(499) 241-15-48
Цахим шуудан: [email protected]