ОХУ-Д ОРШИН СУУГАА ИРГЭД САНАЛАА ӨГӨВ
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 116 дугаар тогтоолоор гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар заасны дагуу Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажлыг Москва хот дахь 20 дугаар салбар комисс энэ оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд ЭСЯ-ны Консулын хэлтсийн байрандаа зохион байгуулав.
ОХУ-д сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгэлд хамрагдсан нийт 545 иргэнээс Москва хот дахь 20 дугаар салбар комисст 370 иргэн бүртгүүлж, эдгээрээс 307 иргэн (эрэгтэй 121, эмэгтэй 186) саналаа өгсөн бөгөөд сонгогчдын ирц 82.97 хувьд хүрэв.
Сонгогчдыг насны ангиллаар авч үзвэл, 70-аас дээш насны ангилалд 1 иргэн, 65-69 насны ангилалд 1 иргэн, 60-64 насны ангилалд 4 иргэн, 55-59 насны ангилалд 15 иргэн, 50-54 насны ангилалд 10 иргэн, 45-49 насны ангилалд 14 иргэн, 40-44 насны ангилалд 15 иргэн, 35-39 насны ангилалд 34 иргэн, 30-34 насны ангилалд 20 иргэн, 25-29 насны ангилалд 26 иргэн, 20-24 насны ангилалд 119 иргэн, 18-19 насны ангилалд 48 иргэн санал хураалтад хамрагдлаа.
Харин ОХУ-ын Эрхүү хотод 73 сонгогч бүртгүүлэн 68 (93.15 %), Улаан-Үд хотод 86 сонгогч бүртгүүлэн 76 (88.37 %), Кызыл хотод 16 сонгогч бүртгүүлэн 14 (87.5 %) иргэн саналаа тус тус өгч, сонгуульдаа идэвхтэй оролцов.
Санал авах ажиллагаа хуулийн хүрээнд ямар нэг зөрчилгүй явагдаж амжилттай дууслаа.
Цаг зав гарган санал өгөх байранд ирж, саналаа өгсөн нийт иргэддээ талархал илэрхийлье.