images

САРМАГЧНЫ ЦЭЦЭГ ӨВЧНИЙ ТУХАЙ

Хэвлэлийн мэдээ

2022-05-23

319

Дэлхийн улс орнуудад Сармагчны цэцэг өвчний 100 гаруй тохиолдолд бүртгэгдэж, Австри Улсад тус вирусын шинж тэмдэг бүхий нэг тохиолдолд бүртгэгдсэнтэй холбогдуулан дараахь мэдээллийг хүргүүлж байна. Үүнд:
Австрийн вирус судлаачдын зүгээс сандрах зүйл байхгүй бөгөөд дээрх вирусийн халдварлах чадвар бага учраас тахал эсвэл цар тахал болохгүй гэж үзэж байна.
Тус вирус нь хүний биеэс ялгарах шингэн болон бэлгийн замаар халдварладаг, өвчний нуугдмал үе 7-21 хоног (ихэвчлэн 10-14), өвчний үргэлжлэх хугацаа 2-3 долоо хоног гэж мэдээлэв.
Мэргэжлийн байгууллагын зүгээс тус вирусээс хамгаалах энгийн арга нь гараа тогтмол угааж, ариутгалын бодис хэрэглэх юм гэж зөвлөж байгаа тул иргэн Та сонор сэрэмжтэй байж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаална уу.
Австрийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээлэлтэй танилцах холбоос: