images

МОРИН ХУУРЫН СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

Мэдээ

2024-09-11

63

“Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр гарсны дагуу Олон улсад морин хуураа сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд түлхүү анхааран, хилийн чанад дахь монгол сургууль, сургалтын төвүүдэд морин хуур болон үндэсний урлагийн сургалтыг дэмжих тусгайлсан хөтөлбөр гаргах тухай заалт орсон.

Үүний дагуу Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас Москва хотод оршин сууж буй тус ЭСЯ-ны дипломат ажилтан, албан хаагчид, гэр бүлийнхэн болон оюутан залууст зориулан морин хуурын сургалт зохион байгуулахаар боллоо.

Энэ үеэр мэргэжлийн морин хуурч, багш Б.Жаргалсайхан сургалтын талаар танилцуулга хийж, сонирхсон суралцагсдыг бүртгэх арга хэмжээ 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цагт Москва дахь ЭСЯ-ны II дугаар байрны Оюутан хөгжлийн төвийн байранд болох тул хүндэт эцэг, эхчүүд, сонирхсон хүүхдүүд, оюутан залуус Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам