images

УЛААНБААТАР ХОТНОО ОРОСЫН БИЗНЕС ТӨЛӨӨЛЛИЙН УУЛЗАЛТ БОЛНО

Мэдээ

2024-09-12

55

ОХУ-ын аж ахуйн нэгжүүд "Made in Russia" гэсэн худалдааны нэрийн дор Монгол Улсад зохион байгуулагдах бизнес төлөөллийн уулзалтад өөрийн бүтээгдэхүүнээ танилцуулна.

2024 оны 9-р сарын 16-17-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Оросын Экспортын Төвөөс (ОЭТ) зохион байгуулж байгаа Оросын төрөл бүрийн салбарын компаниудын бизнес төлөөллийн ажил хэрэгч уулзалт болно. Уг арга хэмжээ нь Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын байранд болох бөгөөд Оросын экспортлогч компаниудын гадаад зах зээлд чиглэгдсэн бүтээгдэхүүнийг сонирхох гадаадын худалдан авагчдыг эрэлхийлэх зорилготой юм.

Хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж үйлдвэрийн цогцолбор, химийн үйлдвэр, мэдээллийн болон цахим технологи, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, урлагийн бүтээгдэхүүн болон керамик эдлэлийн үйлдвэрлэл, аж үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон технологи, тээврийн үйлчилгээ ба логистик, түүнчлэн барилгын материал, чихэр болон бусад хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг салбарыг төлөөлсөн Оросын 40 гаруй компани бизнес төлөөллийн уулзалтад оролцох юм. Уулзалтад оролцогчдын дунд “Мираторг” НХН, “Минимакс-94” ХК, “ГЖЕЛЬ – УРАН САЙХНЫ УРЛАН“ НХН, “Коломенский” ХХН болон бусад тэргүүлэх томоохон үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч компаниуд байна. 

Арга хэмжээний бизнес хөтөлбөрийн дагуу Евразийн Эдийн Засгийн Холбоо (ЕАЭЗХ)-Монгол Улсын чөлөөт худалдааны бүсийг зохион байгуулах хэтийн төлөвийн талаар Евразийн эдийн засгийн комиссоос семинар зохион байгуулах бөгөөд Орос-Монголын хамтын ажиллагааны сэдвээр шинжээчид илтгэл тавихаар төлөвлөөд байгаа юм. 

Арга хэмжээнд оролцогчид Монголын бизнесийн төлөөлөлтэй B2B  (Business-to-Business) уулзалт хийх бөгөөд энэ нь бизнесийн шинэ харилцаа холбоо тогтоож, гэрээ байгуулах боломжийг нээх юм. Оросын компаниуд өөрийн бүтээгдэхүүнээ тусгай танилцуулга болон үзэсэгэлэн хэлбэрээр танилцуулах боломжтой юм. 

Монголд хийж буй бизнесийн төлөөллийн уулзалт ОХУ-ын түүхий эдийн бус экспортыг дэмжих төрийн хөтөлбөрийн хүрээний чухал санаачилга юм. ОХУ-ын хувьд Монгол Улс нь эдийн засгийн харилцааг хөгжүүлэх стратегийн чухал ач холбогдолтой улс бөгөөд ийм бизнес төлөөллийн уулзалтад оролцох нь Оросын компаниудад экспортын чадавхийг өргөжүүлэх, шинэ зах зээлд гарах боломжийг олгох юм.


"Оросын Экспортын Төв" ХК (РЭЦ групп, ВЭБ.РФ-ийн бүрэлдэхүүнд ордог) нь гадаад зах зээлд гарах бүх үе шатанд бүх салбарын компаниудад санхүүгийн болон санхүүгийн бус тусламж үзүүлдэг түүхий эдийн бус бүтээгдэхүүний экспортыг, түүний дотор "Олон улсын хамтын ажиллагаа ба экспорт" үндэсний төслийн хүрээнд дэмждэг төрийн байгууллага юм. РЭЦ группт Оросын Экспортын зээл, хөрөнгө оруулалтын даатгалын агентлаг (ЭКСАР), РОСЕКСИМБАНК болон Бие даасан арилжааны бус “Экспортын сургууль” байгууллага зэрэг багтдаг байна.