images

НОМЫН БАЯР, УНШИГЧ-ОРЧУУЛАГЧИЙН УУЛЗАЛТ БОЛОВ

Мэдээ

2024-09-18

49

Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдсан “Үндэсний бичиг соёл, номын баяр”-ын хүрээнд 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Оюутан хөгжлийн төв, номын сангийн байранд соёлын цуврал арга хэмжээ зохион байгуулагдав. 

Арга хэмжээг ЭСЯ-ны Номын санч, архивч Д.Энхдэлгэр хөтлөн явуулсан бөгөөд Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, хэл бичгийн ухааны доктор, орчуулагч, атташе О.Чинбаяр уран зохиолын орчуулгын бүтээл, орчуулгын арга туршлагаасаа хүрэлцэн ирсэн зочид, оюутан залуустай хуваалцаж, сонирхолтой яриа өрнүүлсэн байна.

Мөн тус арга хэмжээний хүрээнд морин хуурч Т.Жаргалсайхан “Номын баяр”-ын жаврыг үргээж, Оросын Улсын хүмүүнлэгийн их сургуулийн оюутан Б.Цогдарь, Москвагийн Шүд, эрүү  нүүрний 1 дүгээр анагаах ухааны их сургуулийн оюутан Ц.Цэлмэг нар шүлэг найраглал уншиж, монгол уран бичлэгийн бүтээлүүдээ дэлгэн үзүүлжээ.

  

Энэ үеэр Элчин сайд Ө.Энхтүвшин хүрэлцэн ирсэн зочид, оюутан залууст хандан ном уншихын гайхамшиг, өөрийн хүүхэд ахуй цагтаа номтой нөхөрлөж байсан гэгээн дурсамжаас хуваалцаж, шүлгийн хур буулгасан оюутнуудын төлөөлөл болон удахгүй тус төвийн дэргэд үйл ажиллагаагаа нээн явуулах гэж буй морин хуурын сургалтын төвийн багш, Гнесины нэрэмжит Хөгжмийн сургуулийн оюутан Т.Жаргалсайхан нарт Москва дахь ЭСЯ үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж эрхлэн гаргасан “100 жил хүмүүс, үйл явдал” номын дээжээс өргөн барьж дурсгалын зураг татуулав.