images

УИХ-ЫН ГИШҮҮН, БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД С.ОДОНТУЯА АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

Мэдээ

2024-10-14

108

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа 2024 оны 10 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийв. 

 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа 10 дугаар сарын 09-ний өдөр Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын оросын хэсгийн дарга, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов болон ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Г.Я.Красников нартай хийсэн уулзалтын хүрээнд талууд Эгийн голын УЦС-ын төслийн Байгал нуурт үзүүлэх нөлөөлөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хоёр улсын Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн, судлаачид хамтран хэрэгжүүлэхээр судалгааны ажлыг даруй эхлүүлэхээр тохиролцож, ажиллах журам, ажлын төлөвлөгөө, хариуцах эзэн, цаг хугацааг нарийвчлан тогтоосон болно.

 
Мөн энэхүү айлчлалын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачев болон ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев нартай тус тус уулзалт хийв.