МОСКВАД МОРИН ХУУРЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
“Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гарсны дагуу Олон улсад морин хуураа сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд түлхүү анхааран, хилийн чанад дахь монгол сургууль, сургалтын төвүүдэд морин хуур болон үндэсний урлагийн сургалтыг дэмжих чиглэлээр Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд ЭСЯ Москва хотноо сурч, оршин сууж буй монгол оюутан залууст зориулсан морин хуурын сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр албан ёсоор эхлүүлэв. Сургалтын нээлтийг ЭСЯ-ны соёлын асуудал хариуцсан атташе О.Чинбаяр нээж, мэргэжлийн морин хуурч, багш Б.Жаргалсайхан сургалтын талаар танилцуулга хийсэн байна.