“ХАЛХЫН ГОЛЫН ЯЛАЛТЫН 85 ЖИЛ: ТҮҮХ БИДЭНД ЮУ СУРГАДАГ ВЭ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
ОХУ-ын ШУА-ийн Дорно Дахины хүрээлэн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Халхын голын ялалтын 85 жил: Түүх бидэнд юу сургадаг вэ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний дугуй ширээнийуулзалт зохион байгуулав.
Оросын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний асуудал хариуцсан дэд захирал, түүхийн ухааны доктор В.Ц.Головачев энэхүү арга хэмжээг нээж үг хэлсний дараа ЭСЯ-ны элчин зөвлөх Д.Өнөбилэгт Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшингийн олон улсын дугуй ширээний уулзалтыг зохион байгуулагч, оролцогчдод илгээсэнмэндчилгээг уламжилж, Монгол, Оросын цэрэг-техникийн хамтын ажиллагааны төлөв байдлын талаар илтгэл хийв.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний дугуй ширээний уулзалтад Монгол, Орос, Япон судлаачидболон цэргийн түүхчид, дипломат албаны төлөөлөгчид оролцож, Халхын голын дайны талаарх бодит түүх, мэдээллийг гүнзгийрүүлэхэд ач холбогдолтой нийтдээ 20 гаруй илтгэл тавьсан байна.