Сансрын нисэгч Б.В.Волыновыг “Байлдааны гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар ЗХУ-ын хошой баатар, сансрын нисэгч Борис Валентинович Волыновыг төрийн дээд “Байлдааныгавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнасныг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр буюу сансрын нисэгчийн 90насны ойгоор Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, бригадын генерал П.Жаргалан Москва хотын “Оддын хотхон” дахь “Сансрын нисэгчдийн ордон”-д болсон баярын арга хэмжээний үеэр ёслол төгөлдөр гардуулж өгөв.
Батлан хамгаалахын атташе, бригадын генерал П.Жаргалан төрийн дээд шагнал хүртсэн ЗХУ-ын хошой баатар, сансрын нисэгч Б.В.Волыновт хандан хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт Борис Валентинович, юунытүрүүнд өнөөдөр тохиож буй Таны 90 насны ойгтохиолдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин болон тус ЭСЯ-ны хамт олон, нийт монголчууд хийгээд хувиасаа баярын мэнд дэвшүүлж, эрхэм Танд эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.
Эрхэм Борис Валентинович Та Монголын сансрын нисэгчдийн багийг бэлтгэх, монгол хүн анх сансарт нисэх, манай хоёр орны хооронд сансар судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан” гэдгийг онцлон хэлэв.
Ташрамд тэмдэглэхэд, сансрын нисэгч Б.В.Волынов Ю.Гагаринтай хамт бэлтгэл сургуулилалт хийж байсан бөгөөд “Союз-5”, “Союз-21” хөлгөөр хоёр удаа сансарт ниссэн.
Тэрээр ЗХУ-ын сансрын нисэгчдийн анхны отрядаас эдүгээ цор ганцаараа амьд сэрүүн энх тунх байгаа билээ.