images

ОХУ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН КОНСУЛУУДЫН  ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Мэдээ

2025-01-08

83

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам Оросын Холбооны Улсад үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын консулуудын зөвлөлдөх уулзалтыг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр цахимаар зохион байгуулав. 

Уулзалтад Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин,   тус ЭСЯ-ны холбогдох албан тушаалтнууд болон Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо, Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн, Кызыл хотод суугаа Ерөнхий консул Ч.Ганболд нар оролцов.

Зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр орны улс төр, эдийн засаг, худалдаа, батлан хамгаалах, соёл, боловсрол болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагаанд хамаарах асуудлуудаар харилцан мэдээлэл солилцож, ОХУ дахь Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, мөн консулын албадын үйл ажиллагааны уялдаа холбоог улам боловсронгуй болгох асуудлуудыг хөндөн ярив.
 
Улмаар зөвлөлдөх уулзалтын хүрээнд 2024 онд хийсэн ажил, хүрсэн үр дүн, 2025 онд хийхээр төлөвлөж буй ажлууд, цаашид анхаарах зүйлийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.