images

ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН ФИНЛЯНД УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙД МАРЬЯ ЛИЙВАЛАТАЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙВ

Мэдээ

2025-03-20

51

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Финлянд Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Марья Лийвалатай өөрийнх нь хүсэлтээр танилцах уулзалт хийв.

Уулзалтын үеэр Элчин сайд нар өнөөгийн геополитикийн нөхцөл байдлын талаар санал солилцож, Орос-Монголын, Орос-Финляндын хоёр талын харилцааны тухай товч ярилцав.

Элчин сайд Ө.Энхтүвшин Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулдаг болохыг тэмдэглээд, Украины хямралын тухайд холбогдох талууд даруй гал зогсоож, дипломат яриа хэлэлцээний замаар энх тайван тогтоох нь чухал гэсэн Монгол Улсын байр суурийг илэрхийлэв.