“ЯЛАЛТАД ТЭМҮҮЛСЭН МОРЬД” МОНГОЛ ӨГҮҮЛЛЭГИЙН ОРЧУУЛГЫН УРАЛДААНЫ БОЛЗОЛ
Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ойн хүрээнд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин Сайдын Яам, Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуультай хамтран тус улсад монгол судлалаар мэргэшин суралцаж буй орос оюутан залуус,монголч эрдэмтэн багш, судлаач, аспирант, магистрантуудын дунд монголын орчин үеийн богино өгүүллэгийн орчуулгын уралдааныг зарлаж байна.
Уралдааны үндсэн зорилго Орос дахь монгол судлалыг хөгжүүлэх, залуу монгол судлаачдыг дэмжих, утга зохиолын орчуулгын авъяастнуудыг нээх, уралдаанд шалгарсан шилдэг бүтээлүүдийг Оросын утга зохиолын цахим сайтуудад нийтлэн уншигчдын хүртээл болгоход оршино.
Уралдаанд оролцогчид Монголын уран зохиолын өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг харуулсан бүтээлүүдээс урьд өмнө орос хэл дээр хөрвүүлэгдэн олны хүртээл болоогүй 1-2 богино өгүүллэг /8 хуудаснаас илүүгүй/сонгон авч орчуулна.
Орчуулах бүтээлийн сонголтын асуудлаар зохион байгуулагчид хандан шаардлагатай мэдээллийг авч болно.
Уралдааны дүнг үндэслэн шагналтнууд болон нийт оролцогсдын ирүүлсэн богино өгүүллэгийн орчуулгын бүтээлээс сонгон авч орос, серби хэл дээр хэвлэгдэн гарах Монголын орчин цагийн өгүүллэгийн түүвэрт оруулна.
Богино өгүүллэгийн уралдааны шагнал:
• Нэгдүгээр байр - 1. Өргөмжлөл, 20.000 рубль, бэлэг дурсгалын зүйл
• Хоёрдугаар байр - 1. Өргөмжлөл, 15.000 рубль,бэлэг дурсгалын зүйл
• Гуравдугаар байр - 1. Өргөмжлөл, 10.000 руб, бэлэг дурсгалын зүйл
• Тусгай шагнал - 2. Өргөмжлөл, 5.000 руб, бэлэг дурсгалын зүйл.
Уралдаанд оролцох бүтээлийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл [email protected] цахим хаягаар хүлээн авна.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээг жич зарлах болно.
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
МОНГОЛ УЛСААС ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА:
М.ГОРЬКИЙН НЭРЭМЖИТ УТГА ЗОХИОЛЫН ДЭЭД СУРГУУЛЬ