ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН ОХУ-ЫН ХОЛБООНЫ ХУРЛЫН ТӨРИЙН ДУМЫН ТАМГЫН ГАЗРЫН ПАРЛАМЕНТ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ДАРГА И.В.СЕМЕНЕНКОТЭЙ УУЛЗАВ
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын Тамгын газрын Парламент хоорондын хамтын ажиллагааны газрын дарга И.В.Семененкотэй уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд Ө.Энхтүвшин, Төрийн Думын Тамгын газрын Парламент хоорондын хамтын ажиллагааны газрын дарга И.В.Семененко нар Монгол, Оросын харилцаа тэр дотроо хоёр улсын хууль сахиулах байгууллага хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Мөн Аугаа их эх орны дайны жилүүдэд Монгол Улсаас ЗХУ болон Зөвлөлтийн ард түмэнд үзүүлсэн тусламжийн талаар ярилцаж, Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Волгоград хотноо 2025 оны 4 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд болох "Аугаа өв - Нийтлэг ирээдүй" олон улсын форумд монголын талын оролцооны асуудлаар мэдээлэл солилцов.