ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД С.В.ЛАВРОВ МОСКВА ХОТ ДАХЬ ЕВРАЗИЙН УЛС ОРНУУДЫН ДТГ-ЫН ТЭРГҮҮН НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров энэ оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Евразийн улс орнуудаас ОХУ-д суугаа ДТГ-уудын тэргүүн нарыг хүлээн авч уулзав.
С.В.Лавров уулзалтын хүрээнд ОХУ-ын зүгээс Евразийн бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгаа талаар танилцуулж, уулзалтад хүрэлцэн ирсэн ОХУ-д суугаа ДТГ-уудын тэргүүн нартай ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины дэвшүүлсэн Евразийн аюулгүй байдлын шинэ архитектурыг Евразийн бүх улс, олон улсын холбоодын оролцоотойгоор бий болгох санаачилгыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцов.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Түр хамаарагч, Элчин зөвлөх Д.Өнөбилэгторолцов.