images

МОНГОЛ УЛСЫН ШШГЕГ-ЫН ДАРГА Б.НАНДИНБОЛОР ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОХУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

Мэдээ

2025-04-09

9

Монгол Улсын ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 03 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийв. Энэхүү ажлын айлчлалын хүрээнд төлөөлөгчид ОХУ-ын Холбооны ял эдлүүлэх албаны захирал, дотоод албаны генерал Аркадий Александрович Гостев, ОХУ-ын Холбооны шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны захирал, дотоод албаны генерал Дмитрий Васильевич Аристов болон тус хоёр албаны удирдлагуудтай албан ёсны уулзалт, хэлэлцээр хийж, хоёр талын хамтын ажиллагааны хөгжлийн түүх, өнөөгийн байдлын талаар харилцан ярилцаж, санал солилцов.

Мөн айлчлалын үеэр ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор, ОХУ-ын ХЯЭА-ны захирал А.А.Гостевтэй “Монгол Улсын ШШГЕГ, ОХУ-ын ХЯЭА-ны хооронд 2025-2027 онд хамтран ажиллах хөтөлбөр”-т, ОХУ-ын ХШШГА-ны захирал Д.В.Аристовтэй “Монгол Улсын ШШГЕГ, ОХУ-ын ХШШГА-ны хооронд 2025-2026 онд хамтран ажиллах хөтөлбөр”-т тус тус гарын үсэг зурж албажуулсан болно.