images

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.БЯМБАЖАРГАЛ ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.К..ШОЙГУ-ТАЙ УУЛЗАВ

Мэдээ

2025-05-13

35

ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга С.К..Шойгу 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Москва хотноо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргалыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын өнөөгийн байдлын талаар санал солилцов. Энэ хүрээнд ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга С.К..Шойгу Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ” сургуулилт жил бүр амжилттай зохион байгуулагдаж, Монголын цэргийн алба хаагчид ОХУ-ын цэргийн их, дээд сургуулиудад бэлтгэгдэж байгааг онцлоод Москва хотноо 2025 оны тавдугаар сарын 27-29-ний өдрүүдэд болох Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд хэмжээний төлөөлөгчдийн 13 дугаар уулзалтад Монголын төлөөлөгчдийг оролцохыг урьсан болно.