images

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЭСЯ-НЫ ДЭРГЭДЭХ ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР, НОМЫН САН, СУРГАЛТЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Мэдээ

2025-05-16

40

Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Худалдааны төлөөлөгчийн газар, Номын сан, сургалтын төвд зочилж, хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн гарын үсэг зурав.

Энэ үеэр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин тус ЭСЯ-ны дэргэд сэргээн байгуулагдсан Худалдааны төлөөлөгчийн газар, Номын сан, сургалтын төвийн үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дагалдан яваа албаны бусад төлөөлөгчдөд танилцуулав.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЭСЯ-ны Номын сангийн идэвхтэн уншигч, залуу монгол судлаач, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын төлөөлөлтэй төлөөлөлтэй уулзан яриа өрнүүлэв.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЭСЯ-ны сургалтын төвд хичээллэж буй Морин хуурын сургалтын танхимд зочилж, морин хуурч хүүхдүүдийн тоглолтыг сонирхож, Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлж буйг сайшаан дэмжиж, Морин хуурын сургалтын төвийн багш, Гнесины нэрэмжит Хөгжмийн академийн магистрант Б.Жаргалсайхан болон хуурч сурагчдад гарын бэлэг гардуулав.