images

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЭСЯ-НЫ Ж.САМБУУГИЙН НЭРЭМЖИТ ГЭР ӨРГӨӨНД ЗОЧЛОВ

Мэдээ

2025-05-16

36

Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Ж.Самбуугийн нэрэмжит гэр өргөөнд саатан морилов.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин Монгол Улсаа гадаадын хүндэт зочид болон иргэдэд сурталчлан таниулах зорилгоор тус ЭСЯ-ны дэргэд арван ханатай өргөө гэр барих болсон талаар ярьсан.

Элчин сайд Ө.Энхтүвшин цааш хэлэхдээ, нам, төрийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-аас тогтоол баталсан.

 

Тиймээс Москвад хамгийн олон жил буюу 1937-1941 онд Бүрэн Эрхт төлөөлөгч, 1941-1946 онд Бүрэн Эрхт Элчингээр томилогдон ажиллаж байсан Ж.Самбуу гуайн нэр алдрыг мөнхжүүлэх үүднээс энэхүү гэрийг “Ж.Самбуу өргөө” хэмээн нэрлэсэн.

Аугаа их Эх орны дайны түүхт 80 жилийн ойн өдөр “Ж.Самбуу өргөө” өрхөө татан үүдээ нээж буйд манай ЭСЯ-ны хамт олон баяртай байна. Монгол Улсыг төлөөлөн ЗХУ-д томилогдон ажиллаж байсан Ж.Самбуу гуайн түүх уг гэрийг эрхэм хүмүүний нэрэмжит өргөө болгоход нөлөөлсөн гэв.