images

БТСУХ-НЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАН МОСКВА ХОТНОО АЖИЛЛАВ

Мэдээ

2022-11-25

154

БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 24 дүгээр хуралдааны бүрэлдэхүүнд орж, 2022 оны 11 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо томилолтоор ажиллав. 

Энэ үеэр БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан ОХУ-ын Спортын сайд О.В.Матыцинтай уулзаж, Монгол Улс, ОХУ-д болох спортын арга хэмжээнд тамирчдаа оролцуулах, ОХУ-ын тамирчдын үзүүлэх тоглолтыг Монголд зохион байгуулах, хамтарсан бэлтгэл сургуулилтыг зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов. 

Мөн БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан ОХУ-ын Уран гулгалтын холбооны Ерөнхийлөгч А.Г.Горшковтой уулзаж, Оросын Биеийн тамир, спорт, залуучууд, аялал жуулчлалын Улсын их сургууль,  “ГТО” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг Москва хотын Спортын хорооны “Экстрим” төв, Олимпийн тамирчдын “Новогорск” сургалт, бэлтгэлийн төв, Москва хотын Засгийн газрын дэргэдэх Спортын технологийн төвийн үйл ажиллагаатай тус тус танилцаж, туршлага судлав.