images

ЭСЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛ ОХУ-ЫН ВОРОНЕЖ, ОРЁЛ ХОТУУДАД АЖИЛЛАВ

Мэдээ

2022-11-30

178

ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, хошууч генерал Р.Сүхбат, Зөвлөх Д.Батжаргал нар 11 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд ОХУ-ын Воронеж, Орёл хотуудад ажиллав. Томилолтын хүрээнд Воронеж хотын Агаарын цэргийн академи, ОХУ-ын ДХЯ-ны Воронежийн дээд сургуульд суралцаж буй алба хаагчидтай уулзалт хийж, сурлага, байр ахуйн нөхцөлтэй нь биечлэн танилцаж, зарим тулгамдсан асуудлуудыг нь сургуулийн удирдлагатай нь уулзах үеэр уламжилж, шийдвэрлүүлэв.