МОНГОЛ ӨГҮҮЛЛЭГИЙН ОРЧУУЛГЫН УРАЛДААНЫ БОЛЗОЛ
Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам, Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуультай хамтран Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тохиолдуулан ОХУ-д монгол судлалаар мэргэшин суралцаж буй оюутан залуус, аспирант, магистрантуудын дунд монголын орчин үеийн богино өгүүллэгийг орос хэлнээ орчуулах уралдааныг зарлаж байна.
Уралдааны үндсэн зорилго Орос дахь монгол судлалыг хөгжүүлэх, залуу монгол судлаачдыг дэмжих, утга зохиолын орчуулгын авъяастнуудыг нээх, уралдаанд шалгарсан шилдэг бүтээлүүдийг Оросын утга зохиолын цахим сайтуудад нийтлэн уншигчдын хүртээл болгоход оршино.
Уралдаанд оролцогчид Монголын уран зохиолын өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг харуулсан бүтээлүүдээс урьд өмнө орос хэл дээр хөрвүүлэгдэн олны хүртээл болоогүй нэг богино өгүүллэг сонгон авч орчуулна.
Орчуулах бүтээлийн сонголтын асуудлаар зохион байгуулагчид хандан шаардлагатай мэдээллийг авч болно.
Уралдааны дүнг үндэслэн шагналтнууд болон нийт оролцогсдын ирүүлсэн богино өгүүллэгийн орчуулгын бүтээлээс сонгон авч орос, серби хэл дээр хэвлэгдэн гарах Монголын орчин цагийн өгүүллэгийн түүвэрт оруулна.
Уралдаанд оролцох бүтээлийг 2026 оны 5 дугаар сарын 20-ний өдөр хүртэл [email protected] цахим хаягаар хүлээн авна.
Шалгаруулалтыг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор зохион байгуулж, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулна.