ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ БОЛЗОЛ
Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тохиолдуулан ОХУ-д суралцаж буй монгол оюутнуудын дунд “Орос орныг би хэр сайн мэдэх вэ?”, монгол судлалаар мэргэшин суралцаж буй орос оюутнуудын дунд “Монгол орныг би хэр сайн мэдэх вэ?” сэдвээр тус тус эссе бичлэгийн уралдааныг зарлаж байна.
Уралдааны үндсэн зорилго ОХУ-д суралцаж буй монгол оюутнуудын Орос орны талаарх мэдлэгийн цар хүрээ, эх хэлний мэдлэг, эссе бичлэгийн ур чадварыг нэмэгдүүлэх, мөн ОХУ дахь монгол судлалыг хөгжүүлэх, Оросын залуу судлаачдын Монгол Улсын талаарх мэдлэгийн цар хүрээг тэлэх, эссе бичлэгийн ур чадварыг хөгжүүлэхэд оршино.
Уралдаанд оролцогчид Монгол Улс болон ОХУ-ын бүхий л талын түүхэн харилцаа хийгээд дээрх сэдвийн хүрээнд өөрийн үзэл бодлыг чөлөөт хэлбэрээр илэрхийлсэн /А-4-ийн 2-4 нүүр/ эссег монгол, орос хэлний аль нэг дээр бичнэ.
Уралдаанд оролцох бүтээлийг 2026 оны 5 дугаар сарын 20-ний өдөр хүртэл [email protected] цахим хаягаар хүлээн авна.
Шалгаруулалтыг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор зохион байгуулж, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулна.