МОСКВА ХОТНОО АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ, СУРАЛЦАЖ БАЙГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД
ОХУ-ын нийслэл Москва хотын Терроризмын эсрэг комиссын зүгээс 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:
Москвагийн Терроризмын эсрэг комисс нийслэлд болсон террорист халдлага, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн дайралтын дараах үйл явдлыг харуулсан текст, зураг, видео бичлэгийг түгээхийг хориглов. Эдгээр хязгаарлалт нь комисс тусдаа шийдвэр гаргах хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна.
ОХУ-ын Засгийн газрын агентлагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, онцгой байдлын алба, хувь хүмүүс тус улсын Батлан хамгаалах яам, Москва хотын дарга, Москва хотын Засгийн газраас албан ёсны мэдээлэл нийтлэх хүртэл Москвад болсон террорист халдлагын талаарх мэдээллийг нийтлэхийг хориглоно. Эдгээр хязгаарлалт нь нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон бусад зэвсэг ашиглах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хор хөнөөл учруулсан үйлдэл, түүний дотор чухал дэд бүтцэд хохирол учруулсан тухай мэдээлэл хамаарна.
Хууль сахиулах байгууллага болон онцгой байдлын албанд дуудлага хийсэн тохиолдолд хориг хамаарахгүй. Энэхүү шийдвэрийг зөрчсөн тохиолдолд захиргааны зөрчлийн тухай хуулиар торгох бөгөөд хувь хүнд 3000-5000 рубль, албан тушаалтанд 30000-50000 рубль, хуулийн этгээдэд 50000-200000 рублийн торгууль ногдуулна.
Иймд иргэд Та бүхэн Москвагийн Терроризмын эсрэг комиссоос гаргасан дээрх шийдвэрийг дагаж мөрдөхийг зөвлөж байна.
Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа ЭСЯ
2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр