images

“ӨНГӨРСӨН ҮЕИЙН АУГАА ЯРУУ НАЙРАГЧИД БА ОРЧИН ҮЕИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙН ЭКОЛОГИ” ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛД Д.НАЦАГДОРЖИЙН ТУХАЙ ИЛТГЭЛ ТАВИВ

Мэдээ

2022-12-13

159

“Евразийн соёл, иргэншлийн яриа хэлэлцээ” Ардын уламжлал, оюун санааны өвийг хамгаалах бүс нутаг хоорондын олон нийтийн сан, “Московский дом национальностей” хамтран 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулсан “Өнгөрсөн үеийн агуа яруу найрагчид ба орчин үеийн соёл иргэншлийн экологи” Олон улсын VIII бага хуралд ЭСЯ-ны төлөөлөл оролцож, Монголын зохиолч, яруу найрагч Д.Нацагдоржийн тухай зохиолч Ц.Түмэнбаярын бэлтгэсэн “Их зохиолч Д.Нацагдоржийн бүтээл дэх эмэгтэйчүүдийн дүрийн онцлог” сэдэвт илтгэлийг толилуулав.

“Өнгөрсөн үеийн аугаа яруу найрагчид ба орчин үеийн соёл иргэншлийн экологи” Олон улсын VIII бага хуралд БНХАУ-аас ОХУ-д суугаа ЭСЯ, ОХУ-ын Зохиолчдын эвлэлийн Москва хотын байгууллага, "Москва - дэлхийн хот" олон улсын соёлын хөтөлбөрүүдийн төв, Академич И.Н.Блохинагийн нэрэмжит Олон улсын биотехнологийн сан, "Арарат" Олон улсын шинжлэх ухааны академи, Нийслэлийн гадаад хэлний дээд сургууль зэрэг байгууллагууд ороцлов.
Бага хурлын эхний хэсэгт өнгөрсөн зууны зохиолчид, тэдгээрийн уран бүтээлийн тухай, хоёрдугаар хэсэгт орчин үеийн соёл иргэншил, тэр дундаа, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээлүүд, шийдэл, шинэ ололт амжилтын тухай илтгэлүүдийг сонсож хэлэлцэв.