images

МГИМО-ГИЙН ДЭЛХИЙН АРД ТҮМНИЙ СОЁЛЫН II НААДАМД МОНГОЛ ОЮУТНУУД ОРОЛЦОВ

Мэдээ

2022-12-09

167

Энэ оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдсан ОХУ-ын Москвагийн олон улсын харилцааны их сургууль (МГИМО У МИД РФ)-ийн “Дэлхийн ард түмний соёлын хоёрдугаар наадам”-д монгол оюутнууд амжилттай оролцов. 
     
Наадмыг нээж Нийгмийн ажил, олон улсын харилцаа эрхэлсэн проректор С.И.Суровцев үг хэлж, ректор А.В.Торкуновын оюутнууд, багш, албан хаагчид, хүндэт зочдод хүргэсэн мэндчилгээг уламжлав. 
Энэ удаагийн соёлын наадамд тус сургуульд суралцдаг дэлхийн 20 орны оюутнууд үндэснийхээ соёл, урлагийг сурталчилсан танилцуулга, үзүүлбэр үзүүлэв. Энэ үеэр арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид улс орнуудын онцлогийг харуулсан эд зүйлсийн үзэсгэлэн үзэж сонирхов. 
https://www.youtube.com/watch?v=dVc_kRtFUQw