images

ОЮУТНУУД ҮНДЭСНИЙХЭЭ СОЁЛЫН ӨВИЙГ СУРТАЛЧЛАВ

Мэдээ

2022-05-16

178

ОХУ-ын их, дээд сургуулиудаас хамгийн  олон орны, хамгийн их гадаадын оюутан суралцдаг Оросын Улс түмний найрамдлын их сургууль Москва хотын Баруун өмнөд тойргийн оршин суугчдад  дэлхийн улс орнуудын соёлыг сурталчлан таниулах уламжлалт  “Баруун өмнөд гараг” фестивалийг 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулав.

Дэлхийн таван тивийн улс орнуудтай нэг орон зайнд, нэг өдөрт багтаан үзэгчдэд танилцуулдаг энэхүү арга хэмжээнд Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн Монгол оюутнууд идэвхтэй оролцож тусгайлан зассан асарт үндэснийхээ соёлын өвийг сурталчлан таниулав.

Түүнчлэн, арга хэмжээний үеэр зохион байгуулагдсан концертод Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн Монгол оюутнуудын бүжгийн хамтлаг оролцож “Монгол бүсгүй” үзүүлбэрийг толилуулав.

34 дэх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү фестивальд тус сургуульд суралцаж буй гадаадын 160 орны оюутны зөвлөлөөс 64 нь бие даасан үзэсгэлэн гаргаж, 52 нь нэгдсэн концертод урлагийн тоглолт үзүүлжээ.

Арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөл оролцов.