images

ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН ЯКУТ (САХА) УЛСЫН ТЭРГҮҮН АЙСЕН НИКОЛАЕВТАЙ УУЛЗАВ

Мэдээ

2022-09-07

146

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин 2022 оны 09 дүгээр сарын 06-08-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Бүгд Найрамдах Якут (СахаУлсын тэргүүн Айсен Николаевтай уулзав.

Уулзалтын үеэр талууд эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, тухайлбал Якут (Саха) Улсаас байгалийн шингэрүүлсэн хий, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн Монгол Улс руу импортлох, арьс шир боловсруулах чиглэлээр хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцов.

Мөн энэ үеэр Якут (Саха) Улсын тэргүүн Айсен Николаев Монгол Улсын төлөөлөгчдийг 2022 оны 09 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Якут (Саха) Улсад болох «Тогтвортой хөгжлийн Хойд форум» IV олон улсын арга хэмжээнд оролцохыг урив.