images

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР МОСКВА ХОТЫН ЗАХИРАГЧ С.С.СОБЯНИНТАЙ УУЛЗАВ

Мэдээ

2022-09-20

174

Монгол Улсын Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны 09 дүгээр сарын 18-наас 21-ний өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо айлчилж байна.

Айлчлалын хүрээнд 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Москва хотын захирагч С.С.Собянинтай уулзав.

Уулзалтын үеэр талууд хотын хөгжил, тэр дундаа хот тохижилт, ногоон байгууламж, дэд бүтэц, тээврийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцож, Монгол Улсын Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон ОХУ-ын Москва хотын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурав.