images

ЭЛЧИН САЙД ӨЛЗИЙСАЙХАНЫ ЭНХТҮВШИН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

Мэдээ

2022-09-20

174

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд Итгэмжлэх жуух бичгээ Кремлийн их ордны Александрын танхимд 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өргөн барилаа.

Итгэмжлэх жуух бичиг хүлээн авах ёслолын үеэр ОХУ-ын Төрийн тэргүүн В.В.Путин хэлсэн үгэндээ “Тун саяхан Самаркандад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Дээд хэмжээний уулзалтын хүрээнд Орос, Монгол, Хятадын удирдагчдын уламжлалт гурван талын уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын энэхүү хэлбэр нь манай орнуудын газар зүйн байрлал, тэрчлэн томоохон хамтарсан, тэдгээрийн дотор тээвэр, эрчим хүчний салбарын төслүүдийг хэрэгжүүлэх сонирхлыг тооцон үзвэл маш чухал юм. ОХУ, Монгол Улсын хооронд уламжлалт хоёр талын хэлхээ холбоо идэвхтэй хөгжиж байна. Албан ёсоор дипломат харилцаа тогтоогоод 101 жил болж байна. Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй есдүгээр сарын эхээр хийсэн хэлэлцээний үр дүнд орос-монголын эдийн засгийн харилцан ажиллагааг хэд хэдэн чиглэлээр өргөжүүлэхэд чиглэсэн тохиролцоонуудад хүрлээ” гэж онцлон тэмдэглэв.

Энэ өдөр Монгол Улсын Элчин сайдын хамт нийт 24 орны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар тухайлбал, Уругвай, Алжир, Египет, Португали, Ливи, Мали, Шинэ Зеланд, Армени, Колумби, Танзани, Филиппин, Молдав, Серби, Сенегал, Кипр, БН Ардчилсан Конго, Уганда, Судан, Кувейт, Непал, Беларусь, БНСУ, Венесуэлийн Элчин сайдууд Итгэмжлэх жуух бичгээ ОХУ-ын Ерөнхийлөгчид өргөн барив.