ИРГЭДЭД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ
Ойрын өдрүүдэд ОХУ-ын зарим хотуудад албан бус жагсаал, цуглаан болох тухай мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархаж байгаатай холбогдуулан ОХУ-д түр болон байнга оршин сууж буй иргэд, суралцаж байгаа оюутан та бүхэнд хувийн аюулгүй байдлаа хангах, эрүүл мэндээ хамгаалах үүднээс холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр зохион байгуулагдаж байгаа аливаа арга хэмжээнд оролцохгүй байхыг зөвлөж байна.