images

ОХУ ДАХЬ МОНГОЛ ОЮУТНУУДЫН ГАР БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛОВ

Мэдээ

2022-10-17

167

Цар тахлын улмаас хоёр жил тасалдаад байсан ОХУ-д суралцагч Монгол оюутан, залуучуудын хүссэн хүлээсэн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ОХУ дахь Монгол оюутны холбоотой хамтран 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ОХУ-ын Улс Түмний Найрамдлын Их сургуулийн спортын цогцолборт зохион байгууллаа. 

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ө.Энхтүвшин хурд хүч, авхаалж самбаа, тоглолтын ур чадвараа сорихоор хуран цугларсан 14 багийн хамт олон, хөгжөөн дэмжигч оюутан залуустаа амжилт хүсэж энэ удаагийн спортын өдөрлөгийг нээв.

Нэг өдрийн турш үргэлжилсэн  энэ тэмцээнд нийт 14 баг өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдээс  ОХУ-ын зам тээврийн их сургуулийн “МИИТ” баг тэргүүн байр эзэлж цом, алтан медаль, хоёрдугаар байрт “Мөнхтэнгэр” баг, гуравт ОХУ-ын зам тээврийн их сургуулийн “МИИТ-РУТ” баг тус тус шалгарч мөнгө, хүрэл медаль хүртэв. Эмэгтэйчүүдээс “Мөнхтэнгэр” баг тэргүүн байр эзэлж цом, алтан медаль, аман хүзүүнд О.Е.Кутафины нэрэмжит Москвагийн хуулийн улсын их сургуулийн “МГЮА” эмэгтэй баг, гуравт  Орос түмний найрамдлын их сургуулийн “РУДН” баг шалгарч мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.