images

МУБИС-ИЙН «ХҮНДЭТ ДОКТОР» ЦОЛЫГ ГАРДУУЛАВ

Мэдээ

2022-10-17

123

ОХУ-ын Халимагийн Улсын их сургуулийн ректор, професор Салаев Б.К., тус сургуулийн Гадаадын иргэдийг бэлтгэх, сургах факультетын декан, доктор Староверкина Л.А. нар Монгол Улсын Боловсролын их сургуулийн «Хүндэт доктор» цол хүртсэнтэй холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр «Хүндэт доктор» цолын диплом, медалийг ОХУ-ын Халимагийн Улсын их сургуулийн Хэрэг эрхлэх албаны эрхлэгч Эргюева З.О.-д хүлээлгэн өглөө.

Энэ хүрээнд элчин зөвлөх Д.Өнөбилэгт ОХУ-ын Халимагийн Улсын их сургуулийн хамт олонд хоёр улсын соёл, хүмүүнлэг, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэнд талархал илэрхийлж, ЭСЯ-ны зүгээс цаашид ч тодорхой төсөл, санаачилгыг дэмжин ажиллахаа нотолсон байна.